Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ТҮМЭН-ӨЛЗИЙ Нацагдоржийн
2014/09/29
ТҮМЭН-ӨЛЗИЙ Нацагдоржийн /1948/. Улаанбаатар хот. Говьсүмбэр аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/. Эмэгтэй. УБДС-ийг 1970 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Тэр цагаас хойш Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд багшилсаар иржээ.дэлгэрэнгүй
МААБАЗАР Раашийн
2014/09/29
МААБАЗАР Раашийн /1940/. Завхан аймгийн Завханмандал сум. Завхан аймгийн Боловсрол, соёлын төвийн захирал байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/ МУИС-ийг 1964 онд физикийн багш мэргэжлээр төгссөн.дэлгэрэнгүй
ЛАНТУУ Цогтын
2014/09/29
ЛАНТУУ Цогтын /1934/. Төв аймгийн Сэргэлэн сум. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/.  Ерөнхий боловсролын сургуульд олон жил багшилж, хэлгүй, дүлий зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажлаар дагнан мэргэшиж, тэдэнтэй уйгагүй ажиллан тодорхой үр дүнд хүрсэн байна.
дэлгэрэнгүй
БАТЧУЛУУН Дагдангийн
2014/09/29
БАТЧУЛУУН Дагдангийн /1939/. Ховд аймгийн Цэцэг сум. МУИС-ийн Ховд аймаг дахь салбарын тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/. Их, дээд сургуульд олон жил багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, оюутны сурлагын чанарыг өндөржүүлж, багшлах боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна.


дэлгэрэнгүй
АЛТАЙ Мөнхжаргалын
2014/09/29
АЛТАЙ Мөнхжаргалын /1941-1999/. Увс аймгийн Түргэн сум. Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1999-06-17. №106/.  УБДС-ийг математикийн багш мэргэжлээр 1964 онд төгсчээ. Дорнод аймаг дахь Хөдөө аж ахуйн техникум, Улаанбаатар хотын 48 дугаар сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ ТМС-ийн монгол сурагчдын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд багш, зөвлөх багшаар ажиллажээ.
дэлгэрэнгүй
БАЯЛХАН Ниязын
2014/09/29
БАЯЛХАН Ниязын /1932-2003/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сум. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын казак сургуулийн секторын эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-03-16. №45/.
 1947 онд бүрэн бус сургууль, 1953 онд Зөвлөлт Казакстанд /хуучин нэрээр/ Багшийн дээд сургууль төгсчээ.
дэлгэрэнгүй
ЖАМБАА Ганжаагийн
2014/09/29
ЖАМБАА Ганжаагийн /1927/. Увс аймгийн Хяргас сум. АУИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-02-10. №24/.  1938-1941 онд анги алгасан суралцаж дунд сургууль төгсөөд 1945-1952 онд МУИС-ийн бэлтгэл анги, хүн эмнэлгийн факультетад суралцаж хүний их эмч мэргэжлээр төгсчээ. 1954-1957 онд ЗХУ-д  /хуучин нэрээр/ аспирантурт суралцаж “Улаан суулгын ньюкестийн бактерт хими заслын бэлтгэмэл нөлөөлөхийг сорилын нөхцөлд судлах нь” сэдвээр 1958 онд анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.
дэлгэрэнгүй
БАНЗРАГЧ Магадсамбын
2014/09/29
БАНЗРАГЧ Магадсамбын /1931/. Өмнөговь аймгийн Манлай сум. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 жилийн сургуулийн математикийн багш байхдаа Гавьяат багш /1999-02-01. №17/. Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1949 онд, Улсын багшийн институтыг 1956 онд, УБДС-ийг 1964 онд төгсчээ. Математикийн багш мэргэжилтэй. дэлгэрэнгүй
ЮНДЭН Мижидийн
2014/09/29
ЮНДЭН Мижидийн /1934/. Дорноговь аймгийн Мандах сум. УБИС-ийн декан байхдаа Гавьяат багш /1999-02-01. №16/.    УБДС-д химийн багшаар олон жил ажиллаж оюутны сурлагын чанарыг өндөржүүлж, багш бэлтгэх ажилд өндөр амжилт гаргасан учир энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. “Кадмийн бүрдмэл ферроциануудын судалгаа ба залал химид түүнийг хэрэглэх нь” сэдвээр 1964 онд химийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

дэлгэрэнгүй
ШИЖИРБААТАР Бадамхандын
2014/09/29
ШИЖИРБААТАР Бадамхандын /1941/. Булган аймгийн Тэшиг сум. АУИС-ийн багш байхдаа Гавьяат багш /1999-02-01. №16/.  Улаанбаатарт АУДэС-ийг 1966 онд төгсч сургуульдаа багшаар үлдэн эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимд багш, эрдмийн болон мэргэжлийн сургалтын албаны даргаар тасралтгүй ажиллангаа Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд зөвлөх, анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээний төсөл шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, АУИС, Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж иржээ.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats