Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ЦЭРЭНПУНЦАГ Ширбалсангийн
2014/09/29
ЦЭРЭНПУНЦАГ Ширбалсангийн /1933/. Завхан аймгийн Цэцэн-Уул сум. ХААИС-ийн багш байхдаа Гавьяат багш /1999-02-01. №16/.  МУИС-ийн мал эмнэлгийн факультетыг 1956 онд малын их эмч мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
БАТНАСАН Аюушийн
2014/09/29
БАТНАСАН Аюушийн /1930/. Ховд аймгийн Буянт сум. ТИС-ийн лабораторийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-02-10. №16/. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулан энэ хүндэт алдар цолыг хүртжээ. Эрдэм судлалын олон бүтээл туурвижээ.

дэлгэрэнгүй
БАЗАР Гончигийн
2014/09/29
БАЗАР Гончигийн /1932/. Ховд аймгийн Дарви сум. ТИС-ийн барилга конструкци, технологийн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /1998-12-22. №216/.  Барилгын зураг, төслийн байгууллагад инженер, зохион бүтээгч, их, дээд сургуульд багшаар олон жил ажиллаж барилгын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Эрдэм судлалын олон бүтээл туурвижээ.

дэлгэрэнгүй
ДАМДИН Арцын
2014/09/29
ДАМДИН Арцын /1933-1998/. Ховд аймгийн Дарви сум. Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1998-12-22. №215/. Улаанбаатар хотод Худалдааны техникумыг 1952 онд, ЭЗДС-ийг 1958 онд, ЗХУ-д  /хуучин нэрээр/ Москва хотноо Нийгмийн ухааны академийг 1971 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
ТҮВШИН Түлшигий
2014/09/29
ТҮВШИН Түлшигийн /1957/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн ерөнхий захирал байхдаа Гавьяат багш /1998-07-07. №103/. Эмэгтэй.
 ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр 1978 онд дүүргэжээ.
дэлгэрэнгүй
ЛХАМСҮРЭН Анандын
2014/09/29
ЛХАМСҮРЭН Анандын /1940/. Дорнод аймгийн Баян-Уул сум. Нийслэлийн 93 дугаар сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1998-07-07. №98/ Эмэгтэй. Багшийн сургууль төгсч, бага ангийн багш мэргэжилтэй болжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 40 орчим жил багшилж, бага ангийн сурагчдад баттай мэдлэг олгон амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртжээ.дэлгэрэнгүй
ШИЙТЭР Шаравын
2014/09/29
ШИЙТЭР Шаравын /1941/. Булган аймгийн Хангал сум. Булган аймгийн Булган сумын 10 жилийн II сургуулийн биологийн багш байхдаа Гавьяат багш /1998-06-24. №86/. Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад олон жил багшилж биологийн хичээлийн сургалтад шинэ арга барил нэвтрүүлж сурлагын өндөр амжилт гарган энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна.
дэлгэрэнгүй
ГАНТӨМӨР Лхамын
2014/09/29
ГАНТӨМӨР Лхамын /1948/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Нийслэлийн 10 жилийн VI сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1998-06-02. №75/. Эмэгтэй.    Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1967 онд дараа нь УБДС төгсчээ.
дэлгэрэнгүй
БАТНАСАН Цэрэнгийн
2014/09/29
БАТНАСАН Цэрэнгийн /1952/. Увс аймгийн Чандмань сум. Увс аймгийн Боловсрол төвийн захирал байхдаа Гавьяат багш /1997-11-22. №70/.  МУИС-ийг 1975 онд химийн багш мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
ШАГДАРСҮРЭН Осорын
2014/09/29
ШАГДАРСҮРЭН Осорын /1929/. Дорнод аймгийн Матад сум. МУИС-ийн амьтан судлалын тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /1997-11-13. №61/. 1941 оноос эхлэн сургууль соёлын мөр хөөж МУИС-ийг дүүргэжээ.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats