Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
НЯМЖАВ Жигжидийн
2014/09/29
НЯМЖАВ Жигжидийн /1950/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын математикийн ухааны дунд сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1995-01-26. №23/.  Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад олон жил математикийн багш, захирлаар ажиллаж энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна.дэлгэрэнгүй
ЗУЛХҮҮ Шархүүгийн
2014/09/29
ЗУЛХҮҮ Шархүүгийн /1943/. Завхан аймгийн Сонгино сум. Нийслэлийн IV сургуулийн орос хэлний багш байхдаа Гавьяат багш /1995-01-26. №22/. Эмэгтэй.  УБДС төгссөн. Орос хэлний багш мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
БАНДИ Доржсүрэнгийн
2014/09/29
БАНДИ Доржсүрэнгийн /1946/. Баянхонгор аймгийн Баянлиг сум. Нийслэлийн 10 жилийн 38, 82 дугаар сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1995-01-26. №21/    Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1970 онд, УБДС-ийг 1978 онд, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг 1982 онд, МУИС-ийн сэтгүүлчийн салбарыг 1987 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
ИШБАЛЖИР Самбуугийн
2014/09/29
ИШБАЛЖИР Самбуугийн /1930/. Дорнод аймгийн Баяндун сум. ТИС-ийн тээврийн сургуулийн дэд захирал байхдаа Гавьяат багш /1994-12-06. №158/. 1954 онд Зөвлөлт Украины /хуучин нэрээр/ Харьков хотын Авто замын дээд сургууль төгсчээ. Тэр цагаас Улаанбаатар хотод Автобус, такси моторын баазын ерөнхий инженер, 1956 оноос Авто сургуульд, 1962 оноос МУИС, ТИС-д багшаар ажиллаж иржээ.
дэлгэрэнгүй
ДҮГЭР Жамъяншаравын
2014/09/29
ДҮГЭР Жамъяншаравын /1940/ Говь-Алтай аймгийн Халиун сум. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал байхдаа Гавьяат багш /1994-07-05. №69/.  1967 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Комсомолын дээд сургууль, 1975 онд Улаанбаатарт УБДС, 1980 онд ЗХУ-д Москва хотын Нийгмийн ухааны академийг төгсчээ. Түүх, газар зүйн багш мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
БАНЗРАГЧ Бадамсүмбэрэлийн
2014/09/29
БАНЗРАГЧ Бадамсүмбэрэлийн /1940/. Архангай аймгийн Цахир сум. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш /1993-07-09. №42/.  Багшийн сургууль, МУИС-ийг 1962 онд физикийн багш мэргэжлээр төгсчээ.
дэлгэрэнгүй
ЦЭРЭНХАНД Мижиддоржийн
2014/09/29
ЦЭРЭНХАНД Мижиддоржийн /1944/. Ховд аймгийн Дарви сум. Нийслэлийн ШУБГ-ын судалгаа, арга зүйн төвийн багш байхдаа Гавьяат багш /1993-07-03. №17/. Эмэгтэй.
 Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1964 онд, Хөдөлмөрийн багшийн түр дамжааг 1966 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
ОТГОН Ширнэнгийн
2014/09/29
ОТГОН Ширнэнгийн /1935/. Улаанбаатар хот /Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул/. Нийслэлийн 37 дугаар сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/. Эмэгтэй.  МУИС-ийг 1962 онд газар зүйн багш мэргэжлээр төгсчээ. Гэгээрлийн яамны сэтгүүлүүдийн редакц, нийслэлийн 10 жилийн 1, 24, 32 дугаар сургуульд багшаар ажиллажээ.
дэлгэрэнгүй
НОРОВСАМБУУ Содномжамцын
2014/09/29
НОРОВСАМБУУ Содномжамцын /1929/. Өвөрхангай аймгийн Богд сум. МУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/.  МУИС-ийг 1956 онд дүүргэж, тэндээ багшилж, 1963 оноос гүн ухааны тэнхмийн эрхлэгч, 1979 оноос Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирлыг хавсарч, 1988 оноос Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Нийгмийн ухааны салбарын даргаар ажилласан байна.
дэлгэрэнгүй
БОР Балсангийн
2014/09/29
БОР Балсангийн /1927-1997/. Завхан аймгийн Алдархаан сум. МУҮИС-ийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/. 1941-1944 онд Багшийн сургууль, 1956-1960 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд суралцаж сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын багшийн мэргэжлээр төгссөн анхны боловсон хүчний нэг байжээ.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats