Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
БАЛЖИД Лувсаншагдарын
2014/09/29
БАЛЖИД Лувсаншагдарын /1944-2001/. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/. Эмэгтэй.
 Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг 1965 онд, УБДС-ийг 1981 онд төгсчээ. Цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
АМАНТАЙ Муберекийн
2014/09/29
АМАНТАЙ Муберекийн /1947/. Баян-Өлгий аймгийн Өлгий сум. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/.  Багшийн сургуулийг 1967 онд, УБДС-ийг 1987 онд төгсчээ.
дэлгэрэнгүй
ЛУВСАНЖАВ Чойживын
2014/09/29
ЛУВСАНЖАВ Чойживын /1930-1998/. Өвөрхангай аймгийн Өлзийт сум. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.
 Улаанбаатар хотод УБДС-ийг 1953 онд тоо физикийн багш мэргэжлээр, БНХАУ-д Бээжингийн их сургуулийг 1960 онд хятад хэлний мэргэжлээр төгсчээ.
дэлгэрэнгүй
ДАВАА Нанирагийн
2014/09/29
ДАВАА Нанирагийн /1933-1994/. Увс аймгийн Хяргас сум. МУИС-ийн биологийн сургалт, эрдэм шинжилгээний институтийн багш байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.
 ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийг 1959 онд биологич мэргэжлээр төгсчээ.
дэлгэрэнгүй
СОДНОМ Намсрайн
2014/09/29
СОДНОМ Намсрайн /1923-2002/. Завхан аймгийн Жавхлант сум. ШУА-ын Физик техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.  МУИС-д 1942-1946 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн их сургуулийн аспирантурт 1949-1953 онд суралцаж төгсчээ. Физик математикийн багш мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
ОЮУН Шаравнямбуугийн
2014/09/29
ОЮУН Шаравнямбуугийн /1949/. Сүхбаатар аймгийн Онгон сум. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1991-10-29. №228/. Эмэгтэй.  УБДС төгсчээ. Газар зүйн багш мэргэжилтэй.
дэлгэрэнгүй
ЦЭРЭНДОРЖ Бавуугийн
2014/09/29
ЦЭРЭНДОРЖ Бавуугийн /1939/. Хэнтий аймгийн Дадал сум. Монголын хүүхдийн сургалт үйлдвэрлэлийн нэгдсэн төвийн захирал байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. 515.9-ийг үз.
дэлгэрэнгүй
ЦЭРЭНДАГВА Гөлөгийн
2014/09/29
ЦЭРЭНДАГВА Гөлөгийн /1931/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. АУИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/.  Улаанбаатар хотод Офицерын сургуульд 1947-1951 онд, МУИС-ийн анагаах ухааны факультетэд 1951-1956 онд суралцаж төгсчээ.
дэлгэрэнгүй
ГАНТӨМӨР Чүлтэмжамцын
2014/09/29
ГАНТӨМӨР Чүлтэмжамцын /1944-2000/. Сүхбаатар аймаг. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нэгдүгээр дунд сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. Эмэгтэй.  Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн. Хэнтий аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуульд 37 жил бага ангийн багшаар ажиллажээ.
дэлгэрэнгүй
МИЖИДДОРЖ Намидын
2014/09/29
МИЖИДДОРЖ Намидын /1931-1995/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДС төгсчээ. Дорнод аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Гурвансайхан сумын сургуульд багш, эрхлэгч, аймгийн намын хороонд зохион байгуулагч, 1972 оноос Мандалговь хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал, багшаар ажиллажээ.
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats