Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ЦЭДЭВСҮРЭН Чойровын
2014/09/29
ЦЭДЭВСҮРЭН Чойровын /1936/. Сүхбаатар аймгийн Дарьганга сум. Дорнод аймгийн Чойбалсан хотын тавдугаар дунд сургуульд бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. Эмэгтэй.    Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1957 онд төгсчээ. Бага ангийн багшаар 40 гаруй жил ажиллаж, 1000 орчим хүүхдийг анхан шатны боловсролтой болгожээ.

дэлгэрэнгүй
ЭНХТУЯА Шинэнгийн
2014/09/29
ЭНХТУЯА Шинэнгийн /1941/. Булган аймгийн Хутаг сум. Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1991-07-05. №161/. Эмэгтэй.
 Багшийн сургууль төгссөн.
дэлгэрэнгүй
ДАМБАДОРЖ Мижидийн
2014/09/29
ДАМБАДОРЖ Мижидийн /1925/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. АУДэС-ийн багш байхдаа Гавьяат багш /1990-11-19. №33/. Баянхонгор, Хэнтий аймагт ерөнхий эмч, МУИС-ийн анагаах ухааны факультет, АУДС-д багшлангаа 1965 оноос хойш хоёрдугаар нэгдсэн тусгай эмнэлэг, нийслэлийн нэгдүгээр амаржих газар, Эх нялхсын төвд зөвлөх эмчээр ажиллажээ.
дэлгэрэнгүй
БАДАМХАНД Санжжавын
2014/09/29
БАДАМХАНД Санжжавын /1935/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн зөвлөх багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/. Эмэгтэй.  Улаанбаатарын Багшийн сургуулийг төгсчээ.дэлгэрэнгүй
БОР Самдангийн
2014/09/29
БОР Самдангийн /1939/. Төв аймгийн Баянцогт сум. Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн нэгдүгээр сургуулийн мастер багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/. 1961 оноос мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд өөрийн мэдлэг, мэргэжил, ур чадвараа олон жил зориулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан учир энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна.дэлгэрэнгүй
ЦЭВЭЭН Цэрэнгийн
2014/09/29
ЦЭВЭЭН Цэрэнгийн. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/. 512.6-г үз.
дэлгэрэнгүй
ТӨМӨР Далхсүрэнгийн
2014/09/29
ТӨМӨР Далхсүрэнгийн /1949/. Дундговь аймгийн Дэрэн сум. Дундговь аймгийн Дэрэн сумын найман жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1990-07-20. №176/.
Улаанбаатарт УБДС дүүргэсэн.
дэлгэрэнгүй
САНЖМЯТАВ Үржинцэрэнгийн
2014/09/29
САНЖМЯТАВ Үржинцэрэнгийн /1925-2002/. Улаанбаатар хот. МУИС-ийн физик математикийн факультетийн багш байхдаа Гавьяат багш /1990-04-16. №92/.1934-1944 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуульд, 1944-1948 онд МУИС-ийн физик-математикийн ангид суралцаж төгсчээ.дэлгэрэнгүй
ДОЛГОР Пэлжээгийн
2014/09/29
ДОЛГОР Пэлжээгийн /1930-1991/. Завхан аймгийн Жавхлант сум. АУДэС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1989-06-05. №93/, төрийн шагналт /1990/. Багадаа өнчирч нагац эгчийнхээ асрамж хамгаалалд өссөн энэ хүн 15 настайдаа МУИС-ийн бэлтгэл ангид орж, 1947-1952 онд уг сургуулийн анагаах ухааны ангид суралцан хүний их эмч мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
ГОМБОЖАВ Гойровын
2014/09/29
ГОМБОЖАВ Гойровын /1940/. Увс аймгийн Давст сум. Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1989-06-05. №93/. 1964 оноос Улаангомын 10 жилийн нэг, хоёрдугаар сургуульд физикийн багшаар ажиллаж 1978-1988 онд хоёр удаа долдугаар ангийг дааж сурлагын100 хувийн амжилт, 68,5 хувийн чанартайгаар Х анги төгсгөсний гадна заасан хичээлээрээ 100 хувийн амжилт, 62 хувийн чанартай сургаж байжээ.дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats