Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШ Шагдарын
2014/09/29
ДАШ Шагдарын /1910-1981/. Оросын Буриадын нутагт төржээ. Дорнод аймгийн больницын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-12-22. №202/. Улаанбаатар хотод соёл гэгээрлийн ажилтны нэг жилийн сургуульд суралцаж 1931 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын бага сургуулийн захирлаар хоёр жил ажиллажээ.
дэлгэрэнгүй
ТАМЖАВ Даваагийн
2014/09/29
ТАМЖАВ Даваагийн /1909-1995/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. Төв төрөхийн хүүхдийн эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй.     Улаанбаатар хотод орос дунд сургуулийн долдугаар анги төгсөөд цэцэрлэгийн мөнгө хураагчаар ажиллажээ. Тэндээсээ ЗХУ-д /хуучин нэрээр/ 1926-1928 онд Эрхүүгийн рабфакт хоёр жил суралцаад хүн эмнэлгийн дунд сургуульд дэвшин орж 1930 онд, Ленинградын АУДэС-ийг 1937 онд тус тус төгсчээ.
дэлгэрэнгүй
ЗАНАА Намхайн
2014/09/29
ЗАНАА Намхайн /1913-1994/. Оросын Буриадын Алайр нутагт төрсөн. Хүүхдийн больницын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй.  1931 онд анхны ясли байгуулах даалгавар авч Улаанбаатар хотын Амгаланбаатарт хоёр гэрт уг яслийг байгуулж ажиллаж байгаад 1932 онд идэвхтний эмнэлэгт сувилагч болжээ.дэлгэрэнгүй
ДАГЗМАА Лэгдэнгийн
2014/09/29
ДАГЗМАА Лэгдэнгийн /1915-1989/. Оросын Буриадын Мухар шивэртийн аймагт төрсөн. Төв больницын мэдрэлийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй. Сэхээтний энэ охин ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотод 1930 онд дунд сургуулийн долдугаар анги, 1932-1938 онд Омск хотын хүн эмнэлгийн дээд сургууль төгсч хүний их эмч мэргэжилтэй болжээ.дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats